• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    105   |  
0
 

Naadam Night Show

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан нээлтийн ёслолын билетийн хүрэлцээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас хамаарч хангалтгүй байдгаас нээлт үзэж чадахгүй олон мянган жуулчин нутаг буцдаг. Иймд үзэж чадахгүй байгаа жуулчдад зориулан наадмын нээлтийн үйл ажиллагааг тоймлон орчин цагийн стадиум энтертайнмент МЮЗИКЛ бүтээл болгон толилуулах болно. Тоглолт англи хэл дээр болно.

Хэзээ: 2019.07.11-нд 21.00 цагаас
Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн
Тасалбар: 35,000₮, 25,000₮ 

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

Legend

Энэ жилийн наадмын өдрүүдийг чимэх цоо шинэ, өвөрмөц арга барилаар нүүдэлчдийн язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт уусгаж шинэ үеийн бүжиг, балет, уран нугаралт, акробат хослон зохирсон хөгжим дуу бүжгийн цогц хэлбэрийн энтертайнмент шоу тоглолт шинээр нэмэгджээ. Энэхүү шоу тоглолт нь үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 7-12-нд домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг хүүрнэхээс гадна орчин цагийн шинэлэг технологи бүхий энтертайнмент шоу тоглолтыг үзэгчидэд хүргэхэд бэлэн болжээ.

Хэзээ: 2019.07.08-09,11-12 / 19:00 цагаас
Хаана: Corporate Convention Centre
Тасалбар: 35,000₮, 25,000₮

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

Соёлын Наадам (Хүй долоон худаг)

Монголын нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой Соёлын Наадмыг Хүй Долоон Худагийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулах гэж байна.

Соёлын Наадмын үеэр “Сэрсэн тал” язгуур урлагийн тоглолт “Монголын нэг өдөр” гар урлалын хотхоныг ажиллуулж, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч суралцах боломжийг олгож байна. 

Хэзээ: 2019.07.11-13
Хаана: Хүй долоон худаг
Тасалбар: Үнэгүй

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

A-Sound хамтлагийн тоглолт

А-SOUND хамтлаг наадмын өдөр бүрэл бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотын хамгийн үзэсгэлэнтэй харагдацтай газруудын нэг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн дэх “Хар сувд” усан онгоц дээр бие даасан тоглолт хийх гэж байна. 

Хэзээ: 7 сарын 12 / 20:00 цагаас
Хаана: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн дэх "Хар Сувд” хөлөг онгоц
Билет үнэ: 30.000 төгрөг ( долдугаар сарын 11-ний 16:00 цагаас хойш "Хар Сувд"-д борлуулна)

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

NaaDay 

Жилээс жилд өсөн нэмэгдэх аялагч жуулчдад зориулсан үндэсний язгуур урлаг, наадмын хөтөлбөрөөс гадна Улаанбаатар хотын орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, чиг хандлага, хувцас загвар, дуу хөгжим, түүнийг бүтээж буй уран бүтээлчид, урлаг соёлыг таниулах үүднээс “NAADAY" агуулгыг үүсгэж дэлхий дахинд хүрэх зорилготой бүжгийн үдэшлэг юм.

Наадмын орой болох энэхүү үдэшлэг 18:00-04:00 цагийн хооронд тасралтгүй 10 цаг үргэлжлэх бөгөөд Монголын шилдэг электрон хөгжмийн DJ нарын хөгжим, Түмэн эх чуулгын уран бүтээлчид “Цамын бүжиг”, 360 видеогоор Монгол утга агуулга, байгаль орчин, урлаг соёл болон хамтрагч байгууллагуудыг сурталчилгаа явагдана. Мөн Монголын орчин үеийн дээл хувцас, сувинер худалдаалагдах болно.

Хаана: White Rock Center
Хэзээ: 2019.07.11 / 18:00 цагаас
Тасалбар: 40.000₮ (White Rock Center тухайн өдөр үүднээсээ)

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

Үүлэн Наадам

Наадмын орой Монголын тэргүүлэх зэргийн дижей нар Японы дижей Таку Хираяматай хамт өдгөө эд эрчийг аваад буй Румын улсаас гаралтай microhouse урсгалын хөгжмийг залуустаа толилуулж цоо шинэ мэдрэмжийг түгээхээр төлөвлөж байна. Эл өдөр та Ikh Tenger Clubhouse-д ирж нум сум харваж, морь унаж, шагайн харваж үзэх гэх мэт зүйлсийг хийж болох бөгөөд зохион байгуулагчид хамгийн "күүл" үндэсний хувцастай хүнийг тодруулж бэлэг гардуулна.  

Хаана: Ikh Tenger Clubhouse
Хэзээ: 2019.07.12 / 18:00 цагаас
Тасалбар: Shoppy.mn-с 20,000₮, үүднээс 30,000₮

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
 

"Big Mongolian Show"

Шангри-Ла Центрийн төв талбайд Содоо, Идэрээ, Батаа, Амараа, Бээгий нарын комедианууд "Big Mongolian Show"-г зохион байгуулж хотын залуустай хамт инээд хөөрөөр дүүрэн наадмын оройг өнгөрүүлэх гэж байна.

Хаана: Shangril-La Centre
Хэзээ: 2019.07.13 / 18:00 цагаас
Тасалбар: 200,000₮ / 5 тасалбар

ДЭЛГЭРЭНГҮЙ

 
TAGS
#Business