• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    99   |  
0
 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрулын наадмын талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Түүний хувьд үндэсний бөхийн барилдаанд нугасгүй нэгэн. 

-Та наадмаар хэрхэн баярлах гэж байна вэ?
-Өнөөдөр “Төрийн Далбааны Өдөр”-ийн үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Наадмаар урлаг соёлын бас албаны олон үйл ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байна.Өчигдөр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт үзсэн. Маргааш өглөө цэнгэлдэхэд наадмын нээлт үзээд, орой нь Ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцоно. Дараа өдөр нь Хүй Долоон Худагт очиж морь үзэх, монгол хоол идэх, урлаг соёлын тоглолт үзэх төлөвлөгөөтэй. Би өөрөө спортод их дуртай учраас бөхийн барилдааныг хамгийн их сонирхож байгаа.

-Наадмын юу нь сайхан санагддаг вэ?
-Энэ жил манай эхнэр анх удаа наадам үзэж байгаа учраас юу ч орхигдуулахгүй бүгдийг нь үзүүлэхийг хичээнэ. Наадмаар Монголчууд түүх уламжлалаараа бахархан баярлаж, олон нийтэд сурталчлан таниулж байгаа нь үнэхээр сайхан санагддаг. Үндэсний хувцсаа өмсөөд л гэр бүлтэйгээ халуун дотно байхаас гадна өөрсдийн соёлыг таньж мэдэх нь ямар ч улс орны ирээдүйд маш чухал юм.

-Та дээлтэй юу.Наадмаар Монгол үндэсний хувцас өмсөх үү?
-Дээл байхгүй. Хаа явсан газраа дандаа албаны хувцас өмссөөр дасжээ. 

МОНГОЛ БОЛ БАХАРХАН ТЭМДЭГЛЭХ АСАР ИХ ТҮҮХ СОЁЛТОЙ ОРОН

 
 

-Танай оронд монголчуудын Үндэсний их баяр наадамтай төстэй ямар баяр байдаг вэ?
-“Канадын Өдөр” нь Наадамтай хамгийн төстэй боловуу. Монголчуудтай адил, Канадын ард иргэд тусгаар тогтнол, эрх чөлөө, үнэт зүйлс гээд улс орныхоо сайн сайхан зүйлийг тэмдэглэн баярладаг. Хотууд хөл хөдөлгөөнд орж, хүмүүс гэрээсээ гарч баяраа тэмдэглэдэг. Манай нийслэл Оттава хотын төвд байдаг толгод дээр л гэхэд хэдэн арван мянган хүн цуглаж, өглөөнөөс үдэш хүртэл баярын арга хэмжээнд оролцдог.

-Дипломат харилцааны хувьд хоёр орны хооронд ирэх жилүүдэд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Монгол, Канад орнуудын харилцаа тун их ахиц дэвшилттэй байгаа. Бид саяхан Монголын Улсын Засгийн газартай хуралдаж, хоёр орны харилцаанд хамаарч буй бүх салбарын үйл ажиллагааг дүгнэж хэлэлцсэн юм. Стратегийн ач холбогдолтой төслүүд болон ашигт малтмалын салбарын хөгжлийн түншлэлийг улам бүр хөгжүүлэхээр бид ажиллаж байна. Мөн түүнчлэн Улаанбаатар хот болон орон нутагт зориулсан хэд хэдэн инновацийн төслүүдэд санхүүжилт өгөхөөр болсон. Элчин сайдын хувьд, би Монголд байгаа Канадын иргэдийн эрх ашиг, аюулгүй байдлын төлөөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

-Та наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Монгол бол бахархан тэмдэглэх асар их түүх соёлтой орон.Канадын нийт ард түмний өмнөөс Монголчуудад аз жаргал, эрүүл энх дүүрэн сайхан наадахыг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье! 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ