• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0

Баяр, наадмын зугаалгыг тань илүү дурсамжтай болгох дараах зургаан чэллэнжээр давлагаалаарай.

Эдгээр чэллэнжид нэгдэхэд ямар нэгэн зүйл худалдан авах шаардлагагүй, гагцхүү танд хошин мэдрэмж, бичлэг хийдэг утас байхад хангалттай. 

№1 “Миний гар биш” 

Таны ард зогсоод хэлснээр тань гараа хөдөлгөх хамтрагч хэрэгтэй. Түүний хийх ёстой зүйл бол таны ард нуугдаж байгаад гараа таных шиг хөдөлгөх юм.  Янз бүрийн хөдөлгөөн хийж болно, жишээ нь энэ бичлэгэнд бялуу чимэглэж байна.  

№2 Йогийн байрлал чэллэнж 
Байгальд амрахаар зэхэж буй бол найз нөхөд, гэр бүлээрээ йогийн байрлал авч бичлэг хийх энэ чэллэнжийг заавал туршаарай. Гол нь хүнд “байрлал”-ыг туршин биеэ гэмтээхээс болгоомжлоорой. 

№3 Аялга таалгах чэллэнж 
Хэн  нь бусдаас илүү хэлний авьяастай, жүжиглэх чадвартайгаа сорих хамгийн хөгжилтэй чэллэнж. Та тухайн хэлний аялга, онцлогийг млэрхийлсэн өгүүлбэр хэлнэ. Харин найз чинь ямар хэл болохыг таах болно. Хэр олон хэлээр жүжиглэж чадсан болон хамгийн олон зөв таасан нь ялагч болно. 

№4 Устай сав эргүүлэж тогтоох чэллэнж 
Ус ундаагаа зүгээр уучихдаг юм биш биз. Тэгвэл аялал зугаалгаа  илүү хөгжилтэй  болгох  дараах сонирхолтой чэллэнжийг туршиж үзээрэй. Танд 0,3 мл, 0,5, 1,25 мл, мөн 5 литрийн  баллонтой ус байхад хангалттай. 

Хоёроос дээш найзтайгаа энэ чэллэнжийг хийх ба савтай усныхаа тагийг авч агаар луу шидэж усаа асгахгүйгээр газардуулна. Хамгийн олон удаа тогтоож чадсан нь ялагч болно. 

№6 Халуун чинжүү+Айрагтай чэллэнж 
Найз нөхөдтэйгөө аялахдаа мартагдашгүй дурсамж бүтээхийг хүсэж байвал тоглоомд ялагдсан нэгнээ маш сонирхолтойгоор шийтгэх чэллэнжид нэгдээрэй. Тоглоомд хожигдсон найздаа халуун чинжүү идүүлж араас нь айраг уулгаж “шагнаарай”. 

TAGS
#Advice