• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0

Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр энэ сарын 27-нд тохиож буй. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “The HU” хамтлагийг “Чингис хаан” одонгоор мялаалаа. Тус хамтлагийг улс орны нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгосон нь ийн урамшуулав.  "The Hu" хамтлагийн "Чингисийн одон" авсан 10 шалтгааныг тоймлон хүргэж байна. 

Шалтгаан1: “The HU” хамтлаг нь орчин үеийн рок хөгжмийн урсгалыг Монголын үндэсний хөгжим болон хөөмийтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг.

Шалтгаан2: Хөгжим сонирхогчдын зүгээс тус хамтлагийг рок хөгжмийн цоо шинэ урсгалыг бий болгосон хэмээн “Hunnu Rock” гэж нэрийдэж байгаа юм.  

Шалтгаан3: Тус хамтлагийн  “Yuve Yuve Yu” дуу нь “Youtube” сувагт 30 сая, “Wolf Totem” дуу нь 20 сая хандалт аваад буй.  

Шалтгаан4: Хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажилладаг. Тэрээр тус хамтлагийг байгуулахад есөн жил, гишүүдийг бүрдүүлэхэд гурван жилийн хугацааг зарцуулсан гэдэг.  

Шалтгаан5: Үндэсний хархираа хөөмийг үндэсний хэв маягаас рок урсгал руу өөрчилж, хэв шинжийг нь алдагдуулахгүй тоглодог нь хамтлагийн онцлог.

Шалтгаан6: Хамтлагийн бүх гишүүн хөгжмийн боловсрол эзэмшсэн. Морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог.

Шалтгаан7: iTunes-ээс гаргадаг АНУ-д хамгийн их татагдсан 100 дууны жагсаалтын 36-рт “The Hu” хамтлагийн "Wolf Totem" дуу бичигдэж,  рок дууны төрөлд тэргүүлэв. 

Шалтгаан8: Тус хамтлагийн "Wolf totem" дуу 6000 хувь татагдснаар "Bilboard hard rock digital song"-ыг тэргүүлж, харин "Yuve yuve yu" дуу нь 3000 хувь татагдан 7-д бичигдсэн юм. 

Шалтгаан9: 2019 оны зургаадугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна.  

Шалтгаан10: Тус хамтлагийн гурван сарын өмнө гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг онцолж байна.  

 
TAGS
#Media