A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 123 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 123 | |
|
BTS хамтлаг өнгөрөгч долоо хоног олны хүртээл болгосон англи хэл дээрх “Dynamite” дуугаараа “Billboard шилдэг 100” чартыг тэргүүлсэн анхны Солонгосын поп хамтлаг болсон нь түүхэн үйл явдалд тооцогдох болов. Ганцхан Youtube дээр гэхэд тус дууны үзэлт хэдийн 275 сая хол давжээ.
Дэлхий нийт түгшүүрт автсан энэ цаг үед BTS хамтлаг биднийг энэ байдлаас сэрээж онцгойрон цойлсоор. Амьд тоглолт хийж электрик бүжгээрээ дэлхийн томоохон тайзуудыг доргиож чадахгүй байгаа ч тэд уран бүтээлдээ шинэ салхи сэвэлзүүлсэн үзэгдэл бол яах аргагүй дуун дахь диско өнгө аяс байлаа.
Энэ тухай тус улсын ерөнхийлөгч Moon Jae-In “Billboard шилдэг 100” чартыг BTS тэргүүлж к-попын ертөнцөд цоо шинэ түүхийг бүтээлээ. Billboard-ын үндсэн 200 альбомд 4 удаа топ-т бичигдэж байсан бол тэд энэ удаад хоёр чартыг тэргүүлсэн нь үнэхээр гайхалтай хэрэг” хэмээн жиргэсэн байна.
2012 онд дуучин, реппэр “PSY” “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.
Ингээд BTS хамтлагийн BBC-д өгсөн ярилцлагыг хүлээн авна уу.
-Dynamite дуугаараа “Billboard шилдэг 100” чартыг тэргүүлсэнд тань баяр хүргэе. Англи төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлийг эрэмбэлдэг чартыг оройлсон мэдрэмжээ хуваалцвал?
-RM: Бид энэ амжилтдаа маш даруу хандаж байгаа. Dynamite бол дэлхий нийтэд урьд хожид байгаагүйгээр дутагдаж байгаа эрч хүч, гэрэл гэгээ авчраасай гэсэн итгэлээр бүтээгдсэн. Ганц хүнийг ч болов баясгаж чадаж байвал бидний хувьд хангалттай. Юун түрүүнд бидний уран бүтээлийг хайрлан сонсдог армийнхандаа /фэнүүдэдээ/гүнээ талархъя.
-Jung Kook: Гайхалтай “армийнхандаа” маш их талархлаа.
-Та сая Covid-19-өөс үүдэн хүмүүс хүнд цаг үеийг туулж байгаа тул тэдэнд эерэг энерги түгээхийг хүссэн гэлээ. Сүүлийн уран бүтээл нь энэ зорилгоо биелүүлж чадсан гэж бодож байна уу?
RM: Зарим талаараа чадсан гэж хэлж болно. Тэдэнд өгөхийг хүссэн цорын ганц зүйл бол бүхнийг мартаад хэмнэлийг дагаж бүжих явдал байсан.
-BTS-ийн өгөх хамгийн том таашаал бол та бүхний амьд тоглолт шүү дээ. Electric концертыг үзсэн туршлагаасаа ярьж байна л даа. Та бүхэн шууд дамжуулж буй тоглолтоо хэрхэн зохион байгуулж байна вэ?
Suga: Ковидоос үүдэн дэлхийг тойрон аялан тоглолт хийх төлөвлөгөө маань өөрчлөгдсөнд сэтгэл гонсгор байгаа. Бид тайз болон фэнүүдээ маш их санаж байна. Сэтгэл гонсойсон мэдрэмжийг хөнгөвчлөхийн тулд бид зургаадугаар сард онлайн концертыг зохион байгуулсан. Хэдий бид бие биенээ дэргэдээс нь харж чадаагүй ч дэлхий дахинд буй фэнүүдийнхээ чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээж авсан. Энэ бүхэн бидэнд түгшүүрт цаг үед бие биенээ дэмжих, тайтгаруулах маш олон боломж байгааг ухааруулсан.
-Та нарт дууны хэмнэл дэх диско элемент таалагдсан уу?
- J-hope: Бид диско үеийнхэн биш болохоор, бичлэгүүд үзэн, судалгаагаа хийж диско уур амьсгалыг чадахаараа шингээхийг хичээсэн. Энэ хэмнэл маш сонирхолтой санагдаж, намайг хэсэг автуулсан гэх үү дээ. Та бүхэн ч бас автаагүй гэж үү?
-Хамтлагийн хувьд энэ жил хэр их сорилттой нүүр тулав?
Jimin: Хүн бүхэн энэ сорилттой тулгарч байна, бид ч үүний гадуур үлдээгүй. Төлөвлөсөн маш олон ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Үзэгчтэйгээ тайзан дээрээс уулзаж байх ёстой уран бүтээлч хүний хувьд, ингэж чадахгүй байх нь хамгийн урам хугарам байсан. Гэхдээ бид энэ нөхцөл байдлыг даван туулах арга олсон нэг арга зам бол "Dynamite” байлаа.
-Black live Matter тэмцлийн хөдөлгөөний талаар ярилцах уу.Та бүхэн яагаад мөнгө хандивлах болов? Фэнүүд чинь энэ аянд нэгдэж, хамтдаа зорьсондоо хүрэх үеийн сэтгэгдэлээ хуваалцвал?
RM: Бидний твиттер дэх жиргээ энэ асуултад хариулчихсан гэж бодож байна. Бид арьс өнгөөр ялгаварлах үзэл, эрх мэдлээ ашигласан гэмт хэргийг эсрэг бат зогсоход бэлэн. Хүмүүс хэн болж төрөхөөс үл хамаараад хүндлэгдэх эрхтэй. Фэнүүд маань энэ мэт хөдөлгөөнд бидэнтэй хамт гэдгийг мэдсэндээ маш их баярлаж байгаа.
-Энэ олон жилийн дараа яагаад гэнэт англи дуу зохиох болов?
V: Англиар дуулснаа сонсоход бүх гишүүдэд таалагдсан. Бидний хийж ирсэн дуунуудтай харьцуулахад шинэлэг, өвөрмөц санагдсан хэрэг. Хөгжмийн хүчин зүйлийн үүднээс авч үзвэл, англиар дуулах нь илүү зохимжтой санагдсан. Тэгээд л бид англиар дуулахаар шийдсэн гэх үү дээ.
-Дэлхий даяар хүнд цаг үеийг даван туулж байгаа фэнүүдэдээ хандаж юуг хэлэх вэ?
Jin: Энэ мэссеж ямар нэгэн байдлаар тэдэнд тусална гэдэгт бүрэн итгэлтэй биш байгаа ч аль болох өөдрөг байж, амьдрал өнөөдөр хичнээн хэцүү мэт санагдавч хүчтэй байгаарай. Энэ сорилттой цаг үед өөрсдийнхөө бяцхан аз жаргалаа хамтдаа олцгооё. Мөн Dynamite-ийг сонсоорой. Гэртээ байгаа цаг хугацааг тань илүү зугаатай болгох болов уу.
Эх сурвалж: BBC News, Seoul
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
2
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|