A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |
|
“Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Учир нь харагдах байдал, имиж бүрдүүлэлт нь таныг илтгэх нэрийн хуудас.
Тэгвэл улс төрч хүний хувцаслалт бусдад итгэл төрүүлэхүйц, манлайлагчийн шинжтэй байх ёстой. Сонгогчид зарим тохиолдолд нэр дэвшигчдийг гаднах үзэмж, биеэ цэгцтэй авч яваагаар нь дүгнэдэг болохыг сонгогчдоос авсан Германы судалгаагаар тогтоожээ.
1960 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр Жон Кэнэдди өнгөлөг, өөртөө итгэлтэй, харин Ричард Никсон тухайн үед эмчилгээ хийлгэсэн учир цонхигор харагдаж байжээ. Гадаад үзэмжээр нь дүгнэвэл үзэгчдийн нүдээр хэн ялах нь тодорхой байлаа. Энэ нь ч биеллээ олж Жон Кэнэдди ялалт байгуулсан.
1975 онд Жон Моллогийн “Хувцаслалт амжилтанд нөлөөлөх нь” ном хэвлэгдэж, өдгөө хүртэл шилдэг номын тоонд зүй ёсоор багтсаар байна.
Түүнчлэн Германы Ногоон намын үүсгэн байгуулагчдын нэг Жошка Фишер 1982 онд Хэссен мужийн Байгаль орчны сайд байхдаа албаны хуралд жинсэн өмд, тэннисийн гутал өмссөн нь тухайн үед олны хэл амыг дагуулсан юм. Хар хослол, цагаан зангиатай улс төрчдийн дунд тэрхүү тэс ондоо хувцаслалт нь Германчуудын хувьд тэсрэлт болсон нь тодорхой. Гэсэн ч түүний энгийн, өөртөө зохицсон хувцаслалт нь амжилтаа ахиулахад нь нөлөөлжээ. Эндээс заавал хэлбэрт баригдах бус зөвхөн өөртөө л нийцүүлэн зохимжтой хувцаслах нь чухал нь харагдаж байгаа биз.
Энэ мэт дэлхий даяар, өвөрмөц хэв маягаа бүрдүүлэн амжилттай яваа хүчирхэг улс төрчдийн мэдээллийг хүргэж байна.
Түүний стилийг бариу зангиа, өргөн мөртэй хослолгүйгээр төсөөлшгүй. Энэ хувцаслалт нь Трампыг бусдад түшиг тулгууртай, итгэж болохуйц харагдуулдаг аж.
Хятадын Коммунист намын даргын хувьд имижээ цэгцтэй, өөгүй, энгийн, классик хэв маягаар бүрдүүлдэг.
Германы канцлер Ангела Меркель загварлаг эмэгтэй улс төрчдийн тоонд багтдаггүй ч түүний сонголт ямагт классик бөгөөд өнгөлөг. Хэт чамин, том аксессуараас татгалздаг тэрээр хөлд эвтэйхэн гутлыг илүүд үздэг.
Английн Ерөнхий сайд асан Тересса Мэй хувцасны шүүгээгээ хээнцэр хувцас, гутлаар дүүргэх дуртай гэнэ. Тэрээр ажил хэрэгч бас дэгжин байхыг эрмэлздэг. Тересса Мэйгийн энэхүү хувцаслалт улс төрч хүн заавал уйтгартай, нэг хэв маягт баригдах ёстой гэх ойлголтыг эвдсэн юм.
Францын 25 дахь ерөнхийлөгч Э.Макрон банкны салбарт ажилладаг байхдаа гар хийцийн тансаг хослол, өнгөлөг зангиаг илүүд үздэг байжээ.
Ерөнхийлөгч болсныхоо дараа ард түмэндээ үлгэр жишээ үзүүлэхийн тулд хослолынхоо үнэтэй элемэнтүүдийг танаж, хямд үнэтэй ч хээнцэр харагдахуйц энгийн загварыг сонгох болжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
42
|
|
0
|
42
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
|
0
|
49
|
|
0
|
47
|
Daily poll
|