• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0

Хоёр тэрбум хүнийг өөрийн сүлжээнд нэгтгэсэн Фэйсбүүк компани виртуал мөнгөний зах зээлд Биткойний дараа нөлөө үзүүлэх "Либра" гэх тоон мөнгийг ирэх онд зах зээлд гаргахаа өчигдөр зарлалаа. Ингэснээр хэрэглэгчдэдээ бүүст, онлайн худалдааг өөрсдийн цахим мөнгөөрөө хийх боломжийг олгох юм. 

Либра гэж юу вэ?

 

 

Либра нь Фэйсбүүк, PayPal, Uber, Spotify, Visa болон Mastercard, Coinbase- зэрэг 20-иод компанийн тусламжтайгаар 2020 онд криптовалютын зах зээлд гарч ирэх дижитал мөнгө юм. Бусад виртуал мөнгөнөөс ялгагдах нь засгийн газрын хяналт дор төв банкны тусламжтайгаар арилжих тул “савангийн хөөс” биш. 

Ингэснээр Messenger болон Whats up-ийн хэрэглэгчид улсынхаа мөнгөн тэмдэгтийг Фэйсбүүкт байрших Калибра нэртэй хэтэвчиндээ бусад валютын адил хөрвүүлэн худалдан авч ашиглах юм. Аюулгүй байдалдаа санаа зовж буй хэрэглэгчдэдээ хандан хэлэхэд "Либра" нь Фэйсбүүкт оруулсан таны хувийн мэдээллийг ашиглахгүй. Иймд таныг онилсон элдэв сурталчилгаа гарч ирэхгүй аж.

Либрагийн зорилго 

Фэйсбүүкийн үндсэн зорилго нь санхүүгийн шилжүүлгийг зурвас илгээх адил хялбар болгохыг зорьж буй юм. Биткойн, Итериум зэрэг дижитал мөнгөнөөс ялгагдах онцлог нь одоогийн валютыг орлох бус, цахим төлбөр тооцооны боломжийг илүү хялбар, шуурхай болгоход оршино. 

Либрагийн 20-иод түнш энэ системийг бий болгоход санхүүгийн болон технологийн туслалцаа үзүүлэх аж. Фэйсбүүкийн удирдлагууд Либраг гадаад валютын арилжаан дээрээс ашиг олдог Western Union болон бусад банкны үйлчилгээнээс давуу гарах шийдлүүдийг хэрэглэгчдэдээ бий болгохоор ажиллаж байна.

Мессенжер болон Пэйполлын гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан Дэвид Маркус Либрагийн технологийн хөгжүүлэлтийг багийг удирдаж байгаа аж. Тэрээр Ассошиэтэд Пресст өгсөн ярилцлагадаа “Хэдэн жилийн дараахыг төсөөлбөл, фэйсбүүкийн бүх хэрэглэгч дэлхийн эдийн засагт оролцох боломжтой болно” хэмээжээ.

Олон шинжээч Марк Зукербергийг Хятадын Wechat шиг сошиал медиа, чатлах хэрэгсэл, цахим хэтэвчийг нэгтгэсэн АНУ-ын үндэсний сүлжээ болгоно гэсэн хүлээлттэй байна.

TAGS