A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 171 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 171 | |
|
АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй хөрөнгө оруулалтын “Cerberus Capital Management LP” компани MCS группийн 25 хувийн хувьцаанд 110 сая ам.доллар оруулахаар төлөвлөж буй талаар өчигдөр Wall Street Journal-д мэдээлсэн.
Тус компаний талаар цөөн баримт дурдвал:
-1992 онд Steve Feinberg болон William Richter нарын хамтран байгуулсан “Cerberus Capital Management LP” компани нь өдгөө санхүүгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, худалдаа, барилга болон автомашины үйлдвэрлэл, технологийн салбар хийгээд гадны зах зээлийн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Өдгөө дэлхийн 19 оронд салбар компаниа байгуулж, 770 ажилтан, 180 хөрөнгө оруулалтын мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Мөн төрийн болон хувийн салбар, тэтгэврийн сан, хандивын сан, их сургуулийн тэтгэлгийн сан, даатгалын компани, гэр бүлийн хадгаламж болон баялгийн санд хөрөнгө оруулдаг байна.
“Cerberus” нь Грекийн домогт гардаг тамын ертөнцийн хааны гурван толгойт нохойн нэр бөгөөд үүсгэн байгуулагч Feinberg компаниа уг нэрээр нэрлэсэндээ харамсдгаа дурджээ.
Тус компани одоогоор 40 гаруй компанид хөрөнгө оруулаад буй.
Тус компанийг үүсгэн байгуулагч Америкийн тэрбумтан Stephen Andrew Feinberg нь 1960 онд төрсөн. Тэрээр бүтэлгүйтсэн бизнесийг хөл дээр нь босгодгоороо алдартай. Хөрөнгийн хэмжээ1.5 тэрбумын ам.доллар.
Deutsche Bank AG болон Avon Products Inc зэрэг томоохон компанид хөрөнгө оруулсан гэгдэх Cerberus Capital Management LP нь 390 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Тэд Гүрж улсад усан цахилгаан станцын салбарт, Этиопт сарнай цэцгийн тариалангийн бизнесийн хувьцааг эзэмшдэг.
Хөгжиж буй орнуудын хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын холбоо /EMPEA/ -ны мэдээлснээр Cerberus Capital Management LP нь 2008-2018 он хүртэл үндсэн хөрөнгөө 36 хувь буюу 90 тэрбумаар өсгөжээ. Мөн хугацаанд дотоодын зах зээлд хөрөнгө оруулж үндсэн хөрөнгөө зургаан хувь хүртэл өсгөсөн байна.
Тус компани нь:
2003 онд тээвэрлэлтийн салбарт 230 сая ам.доллар,
2004 онд эмийн бүтээгдэхүүний үйлдвэрт 83 сая ам.доллар,
2005 онд цаасны үйлдвэрлэлд 2.3 тэрбум ам.доллар,
2007 онд автомашины үйлдвэрлэлд 7.4 тэрбум ам.доллараар хамтран,
2007 оноос галт зэвсгийн үйлдвэрлэлд,
2015 оноос үл хөдлөх хөрөнгийн салбарт тус тус хөрөнгө оруулжээ.
-2016 онд ABC группийг худалдаж авсан байна.
Мөн Four Points Media Group, CBS Corporation, /2007/ Sinclair Broadcast Group /2011/зэрэгт нийтдээ 200 сая ам.долларын хөрөнгийг медиа салбарт оруулжээ.
2018 оны хоёрдугаар сард HSH Nordbank /Хамбургын арилжааны банкийг худалдаж авсан.
1999 оноос энэ компанийн гадаад хөрөнгө оруулалтын салбарыг хариуцан ажиллаж буй Дэн Куэйл нь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг 1989-1993 оны хооронд хашиж байсан.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|