• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон сонирхолтой шийдлийг дэлхийн хотууд олсон байдаг. 2018 онд Сингапур улс “Азийн хамгийн их ногоон байгууламжтай хот”-оор шалгарчээ. Иргэдийнхээ эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, үерийн эрсдэлийг бууруулах, хотын өнгө үзэмж, агаарын чанарыг нэмэгдүүлэх зорилгоор тус улс хэд хэдэн сонирхолтой шийдлийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Нүүдэг цэцэрлэг” юм.

Уг төслийг хэрэгжүүлсэн “Gws living art” компани гурван сарын судалгааны үндсэн дээр “Нүүдэг цэцэрлэг” нэртэй компанит ажил өрнүүлж нийтийн тээврийн 10 автобусны дээврийг цэцэрлэгжүүлжээ. Автобусны дээвэр дээрх ургамлууд үндэснээсээ ховхрох, салхинд хийсэхээс хамгаалсан бэхэлгээтэй.

Энэ шийдэл нь халуунд автобусны доторх агаарыг сэрүүцүүлэх, агааржуулагч ажиллуулахад зарцуулах түлшний шаталтыг хэмнэж, иргэдийг байгальтайгаа зэрэгцэн орших боломжийг бүрдүүлжээ. Мөн автобуснаас ялгарах хорт утааг багасгах, агаарын чийгшлийг хангахад үлэмж нөлөөтэй талаар төслийн багийнхан ярьсан байна.

TAGS