• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    115   |  
0

Дэлхийн хүн амын өсөлтийн тооцооллыг НҮБ-аас гаргажээ. 

Тус газраас хийсэн эрдэм шинжилгээний тайланд, 2100 онд дэлхийн хүн ам 10,9 тэрбумд хүрэх бөгөөд жилийн өсөлт нь 0,1 хувь болох ажээ.

1950-2100 оны хүн амын өсөлтийн загварчлал

1950 оноос өнөөдрийг хүртэл хүн амын өсөлт жилд дунджаар 1-2 хувь байсан бөгөөд энэ хурдаар 2,5-7,7 тэрбум болтлоо өсчээ. 

Дэлхий даяар 1000 эмэгтэй тутамд ногдох төрөлт 2,5 байгаа бол 2070 онд 2,1, 2100 онд 1,9 болтлоо буурах тооцоог мөн гаргасан аж. Хүн амын тоог тогтвортой хадгалахад 1000 эмэгтэй тутамд 2,1 төрөлт шаардлагатай байдаг байна.

Эх сурвалж: UN.orgpewresearch.org

TAGS