• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    116   |  
0
Фрейзер, туршилтанд оролцогчдын нэг

Хорт хавдраас сэргийлэх вакциныг тэжээвэр нохойд туршиж эхэллээ 

АНУ-н Аризонагийн Их Сургуулийн Анагаах Ухааны Инновацийн төвийн захирал Стивен Жонстоноор удирдуулсан баг гэрийн тэжээвэр нохдод хорт хавдраас сэргийлэх вакцины туршилтыг хийж эхэлжээ. 

Нохойн хорт хавдар нь хүнтэй адилаар молекулын төвшинд үүсдэг бөгөөд хөгшрөх тусам хавдраар өвчлөх магадлал улам бүр нэмэгддэг байна. 

Тэр ч бүү хэл хорт хавдар нь гэрийн тэжээвэр нохдын нас баралтын түгээмэл шалтгаан ажээ. Харин туршилтыг явуулахдаа нохдод хорт хавдрыг зохиомлоор ургуулаагүй бөгөөд эзэд нь сайн дурын үүднээс зөвшөөрсөн байна. 

Туршилтын вакцин нь хорт хавдрын эсүүдийг эрт илрүүлэх дадлыг нохдын дархлаанд суулгах зорилготой юм. Туршилт амжилттай болбол ижил төрлийн вакциныг хүнд зориулан гаргах суурийг тавих ажээ. 

Эх сурвалж: CNN 

TAGS