A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 102 | |
|
БНТУ-ын эрх баригч нам болох Шударга ёс, хөгжлийн нам 1984 оноос хойш Истанбулд хотод эрх мэдлээ тогтоогоод буй. Өнгөрөгч гурав дугаар сард болсон Истанбул хотын захирагчийн сонгуульд сөрөг хүчний нам ялалт байгуулсан боловч эрх баригч нам хүлээн зөвшөөрөөгүйн улмаас нөхөн сонгууль явуулахаар болсон.
Нөхөн сонгууль өчигдөр явагдаж сөрөг хүчний намаас нэр дэвшигч Экрем Иманоглу 4 сая 600 мянган санал буюу сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг авч, 14 сая гаруй хүн амтай, дэлхийн найм дахь том хотын захирагчийн суудалд суулаа.
Тус улсад 2002 оноос хойш ноёрхлоо тогтоогоод буй ерөнхийлөгч Эрдоган: “Сонгуульд ялалт байгуулсан Экрем Иманоглу шинэ хотын даргад баяр хүргэе” гэж твиттертээ жиргэсэн авч тэрээр өмнө нь “Истанбулыг захирсан хүн, Туркийг захирах болно” гэж хэлж байсан билээ. Улс төрийн энэ үйл явдал Эрдоганий хүчийг сулруулах, 2023 онд товлосон ерөнхийлөгчийн сонгуулийг наашлуулах магадлалыг нэмсэн үзэгдэл болов хэмээн CNN Türk мэдээллээ. Тус сонгуульд 45 хувийн санал авч ялагдсан Бинали Йылдырым нь эрх баригч намийн намыг үүсгэн байгуулагчдын нэг, 2016-2018 он хүртэл ерөнхий сайд байсан, Эрдоганий “баруун гар” юм.
Хотын шинэ захирагч ажлаа хүлээн авахдаа “Бид Истанбулын шинэ түүхийн хуудсыг нээж байна, өнөөдрөөс эхлэн энэ хуудас шударга ёс, тэгш эрх, хайр энэрлээр бичигдэх ёстой, надад итгэл хүлээлгэсэн ард түмэндээ маш их баярлалаа” гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|