A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 113 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 113 | |
|
99 жил Английн далбааг хийсгэсэн Хонг Конгийн ард иргэд Хятадын Коммунист Намын татах хүчний эсрэг тэмцэж байгаагийн хамгийн сүүлийн үеийн тод жишээ нь Хонг Конг арлын гэмт хэрэгтнүүдийг эх газарлуу шилжүүлж, эх газрын засгийн газарт улам их эрх мэдлийг өгөх хуулийн төслийг эсэргүүцэж байгаа ард иргэдийн жагсаал билээ.
Өөрсдийнх нь эрх чөлөөнд ноцтой харшлах шинэ хуульд эсэргүүцэл үзүүлж буй жагсагчдын зорилгыг Хятадын мэдээний сайтууд орхигдуулан мэдээлж байгаа бол засгийн газраас энэ талаарх мэдээллүүдийг нууцалж байгаа юм.
ХОНГ КОНГД БҮХ ЗҮЙЛ АМАР ТАЙВАН
Өдөрт 31 сая хандалт авдаг Хятадын Коммунист Намын “China Daily” сайтад “Хонг Конгд гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийг 800 мянга гаруй хүн дэмжиж байна” хэмээн тус жагсаалын талаар нийтэлжээ. Харин Хонг Конгийн тухай дагалдах нийтлэлүүдэд хуулийн төслийг дэмжих, олон улсын шүүмжлэлийг үгүйсгэх, Хонг Конгийн хараат бус байдлын санааг тусгасан утгатай байх бөгөөд нэг талыг баримталсан, үзэл суртлын шинж чанартай нийтлэлүүд ихээр оржээ. Түүгээр ч барахгүй тус улсын хүн амын ¼ буюу 2 сая гаруй жагсагчийн үзэл бодлыг тусгаагүй эдгээр мэдээ нийтлэл нь засвар оруулсан хуурамч зургуудтай байгааг интернэт хэрэглэгчид илрүүлсэн байна.
ЖАГСААЛЫН ТАЛААР ХЯТАДЫН ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД...
Хятадын “Weibo” сайтад “Хонг Конг урагшаа” гэж бичихэд ямар ч илэрцгүй байгаа бол Wechat-аар илгээсэн жагсаалын зургууд хүлээн авагч хүмүүстээ харагдахгүй байх тохиолдол гарчээ. Түүгээр ч барахгүй мессеж чатын томоохон группын админ баривчлагдсан аж. Иймээс жагсагчид болон тэдний дэмжигчид зургаа эможигоор дарах, Twitter, Twitch, Telegram зэрэг Хятадын засгийн газрын хяналтаас гадуур платформуудыг ашиглах болжээ. Үүний зэрэгцээ нэр, нүүрээ засгийн газраас нуухын тулд зөвхөн бэлэн мөнгө ашиглаж, метрогоор жагсаалын талбайруу явахдаа нэг удаагийн тасалбарууд худалдан авахын сацуу сэлфи зураг ч дарахаас зайлсхийж байгаа аж.
Уг жагсаалаас бид технологиор зэвсэглэсэн засгийн газар ирээдүйн жагсаал цуглааныг хэрхэн дарах, нэг талыг баримталсан ташаа мэдээллээр буруу ойлголтыг яаж түгээх, мэдээллийг ямар байдлаар хааж боогдуулахыг, нөгөө талаас жагсагчид хэрхэн өөрсдийгөө хамгаалж, мэдээллээ түгээж, олон улсын анхаарлыг татаж, бие даасан хараат бус байдлаа хангах тэмцэлдээ дэлхийг татан оролцуулж болдгийг харж болохоор байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|