• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    116   |  
0

Дэлхийн эрдэмтэд нүүрсхүчлийн давхар ислийг хэрхэн мөнгө болгон хувиргах тухай туршлагын сэдвээр Германд хуралдаж байна. 

Дэлхийн зарим орон бидний өдөр тутамдаа үйлдвэрлэлд ялгаруулдаг нүүрсхүчлийн давхар ислийг урвалд оруулж шатахуун, полимер, бордоо, уураг, шар айргийн хөөс болон барилгын материал гарган авч буй. 



Их Британийн Sheffield их сургуулийн Нүүрсхүчлийн ашиглалтын төвийн менежер Katy Armstrong “Бид үйлдвэрлэлдээ нүүрсхүчлийн хийн ялгаралтыг багасгаж, ялгарсан хийг үр ашигтай ашиглаж чадвал олон эерэг үр дүнд хүрнэ. Бидэнд тонн тонноор ялгаруулж, уур амьсгалын дулаарлыг нэмэгдүүлж буй энэ хийг сэргээгдэх эрчим хүч болгох бүрэн боломж байна” гэлээ.

Нүүрсхүчлийн хий нь бидний сая сая тонноор нь шатааж буй нүүрс, нефть, машины дугуй, хуванцар шатааснаас үүдэх хорт хий юм. 

BBC-гийн баг Их Британи дахь нүүрсхүчлийн хийг мөнгө болгон ашиглаж буй үйлдвэрүүдээр зочилжээ.

Нүүрсхүчлийн хийг бордоо болгон үйлдвэрлэгч: Swindon-д байрлах CCm Технологийн компани

 

Үхрийн баасыг тусгай исгэгч төхөөрөмжид хийж бичил бактериудыг нь устгаж байгаад био хий буюу шатдаг хий гарган авдаг. Уг эрчим хүчээр байшинг халааж, үлдэгдлийг ферм болон хүнс тариалангийн үйлдвэрт бордоо болгон ашигладаг байна.

CO2 шар айргийг хөөсрүүлэгч: Suffolk-д байрлах “Strutt and Parker” ферм



https://t.co/kGCQkzXTyU

Адууны жүчээнээс өтөг авч зориулалтын төхөөрөмжид хийж исгээд, үүнээс гарган авсан цэвэршүүлсэн био хийг шар айргийн үйлдвэрт хөөсрүүлэгч болгон ашигладаг.

Нүүрсхүчлийн хийнээс барилгын дуу тусгаарлагч гарган авдаг үйлдвэр: Ургамлын хаягдал шатаах зуухны үнсийг авч устай хольж халаана. Ийм байдлаар барилгын материал үйлдвэрлэж гадаадын зах зээлд хэдийнэ экспортлоод эхэлжээ.

Европын холбоо энэ төрлийн үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээр зэхэж байна.

Эх сурвалж: BBC News

TAGS