• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    115   |  
0
 

Дэлхийн томоохон спорт хувцасны брэндүүд болох “Adidas, Nike” зэрэг нь далайд хаягдал болж буй хуванцрыг бүтээгдэхүүнийхээ түүхий эд болгон ашиглаж эхэлжээ. “Adidas” компани  хаягдал хуванцраар 2017 онд нэг сая пүүз, 2018 онд таван саяыг үйлдвэрлэсэн бол энэ онд бид 11 саяыг үйлдвэрлэх аж.

 
 

Тус компанийн ТУЗ-ын дарга Eric Liedtke: “Дахивар хуванцраар хийсэн бүтээгдэхүүнээрээ бид  бодит үнэ цэнийг зах зээлд санал бий болгож эхэлсэн. Таны өмсөж буй  Adidas-ын пүүз далайн амьд биет устах, ландфилл /хог хаягдлыг хөрсөнд булшлах/-ээс сэргийлж буй хэлбэр юм. 2050 он гэхэд далай дээрх загасны тооноос их хуванцрын хаягдал бий болно гэсэн таамаг бий. Иймд бидний байгалиа хамгаалах нэрийн дор хийж буй маркетинг бус хэрэглэгчийн ухамсарт нөлөөлөх, байгальд оруулж буй жинтэй хувь нэмэр” гэжээ.  Пүүзний түүхий эдийн 80 хувийг дахивар хуванцар бүрдүүлдэг байна.

 
 

Бид минут тутамд 3 тэрбум нэг удаагийн гялгар уут, нэг сая хуванцар сав байгальд хаядаг. Дахивар хуванцраар хийсэн бүтээгдэхүүн сонгох нь хуванцрын үйлдвэрлэлийг багасгах, дахивар бүтээгдэхүүн зах зээлийг цэцэглэхэд сайнаар нөлөөлнө. Хаягдал хуванцрыг түүхий эд болгон ашигладаг хувцас үйлдвэрлэлийн компани Adidas-аар үл хязгаарлагдана. Nike, The North Face, Aday, Beyond Skin, Rothy's, Andi, Vivobarefoot, Patagonia, Bhava зэрэг хувцасны брэндүүд мөн ордог байна.

 
 
 
TAGS