• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    120   |  
0
Чикаго хотын нэгэн салбарт худалдан авагч дуу хоолой танигчийг ашиглан захиалга өгч байгаа нь

“МкДоналдс” компани хоол шарагч робот, дуу хоолой таньдаг захиалга авагчийг Чикаго хотын нэгэн салбартаа туршиж эхэлжээ. 

Тэдгээр роботын талаар мэдээлэл ил болоогүй ч ажиглагчид энэ байдлыг тус компанийн үйлчилгээг түргэсгэх, ажилчдыг бэртэл гэмтлээс сэргийлэх алхам үзэж байна. 

Өмнө нь түргэн хоолны сүлжээнүүд энэ мэт автоматжуулалтыг туршиж байсан боловч дэлхийн хэмжээний компани оролдлого хийсэн удаагүй юм. 

“МкДоналдс” компанийн үйлчилгээний ажилчид нэг цагт $7.65-аас $13.58 цалин авдаг бөгөөд роботууд ажиллаж эхэлснээр тус компанийн 1,5 сая ажилчин ажилгүйчүүдийн эгнээнд элсэх эрсдэл үүсэх аж. 

Эх сурвалж: WSJ 

 
TAGS