• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0
 
 

"Oxford Economics" судалгааны төв 2030 гэхэд  үйлдвэрийн ажлын орон тооны 8.5 хувь буюу 20 сая робот эзэлнэ гэсэн судалгаагаа танилцууллаа.

Ингэснээр ажлын бүтээмж нэмж, эдийн засгийн өсөлтийг хурдасгахтай зэрэгцэн дэлхийн буурай хөгжилтэй орнуудад орлогын тэгш бус байдал бий болгох сөрөг үр дагавартай. Нэг робот 1.6 ажлын орон тоог илүү бага зардлаар, богино хугацаанд гүйцэтгэнэ гэсэн тооцоо бий. 

Түүнчлэн хамгийн түрүүнд үйлдвэрлэл, тээвэрлэлт, барилга, эрүүл мэндийн салбар хиймэл оюун ухаан болон удирдлагын салбар руу шилжиж байна. Давтан хийдэг ажил хамгийн түрүүнд автоматжиж, роботын өртөг цаашид буурах аж.

 
 

Хүний сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, оюун ухаан шаардсан ажлын байр л хүн төрөлхтөнд үлдэх тул бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид, боловсон хүчин бэлтгэгчид үүнтэй уялдуулан хүний нөөцөө бэлдэхэд анхаарах хэрэгтэй гэлээ.

 
 

2000 оноос хойш 1.7 сая үйлдвэрийн ажлын байрыг роботууд орлож байна.  Үүнээс Европт 400 мянга, АНУ-д 260 мянга, БНХАУ-550 мянган робот үйлдвэрийн ажлыг гүйцэтгэдэг.

 
 

Ирэх 10 жилд БНХАУ-д 14 сая робот үйлдвэрийн ажлын байрыг орлоно. Хэрэв энэ байдлаар роботууд ажлыг байрыг автоматжуулсаар  байвал дэлхийн эдийн засаг 30 хувиар өсөж, дэлхийн ДНБ-ийг 50 их наяд ам. доллараар нэмэгдэх аж.

 
 
TAGS