• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    118   |  
0

Англи улсад 3.6 сая хүн ганц биеэр амьдардаг бөгөөд дийлэнх нь өндөр настнууд. 

Хөгшрөлт, эрүүл мэндийн доройтол, ажилгүйдлээс үүдэн энэ амьдралыг туулж буй тэдгээр хүнд нийгмээс тусгаарлагдсан, гадуурхагдсан мэдрэмж илүүтэй зонхилдог.

Тэгвэл  “Accenture” компани Google-ийн дуу хоолойгоор туслах технологи дээр үндэслэн өндөр настнуудтай ярилцах боломжтой “Memory Lane” хиймэл оюун ухааныг бүтээжээ. 

“Memory Lane” нь асуулт асууж, харилцан ярилцахын зэрэгцээ шинээр мэдсэн зүйлээ ном, радио нэвтрүүлэг болгох чадвартай гэнэ.

Амьд харилцаанд ховорхон ордог ганц бие өндөр настнуудад өдөрт хэн нэгэнтэй яриа өрнүүлэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй, уг хиймэл оюун ухааны тусламжтайгаар тэдний туршлага, мэдлэгээс ирээдүйн хүмүүс суралцах боломж бүрдэх юм хэмээн “Memory Lane”-ийн хөгжүүлэгчид үзэж байна. 

Эх сурвалж: Forbes

TAGS