• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
 

Хүн бүрийн хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч өөр байдгийн адилаар зүрхний лугшилт хүртэл ондоо байдаг гэнэ.

Энэхүү онцлогт суурилан Пентагон “Jetson” гэх цоо шинэ алсын зайн зүрхний цохилт мэдрэх төхөөрөмж бүтээжээ. 

Өдийг хүртэл тэд террористуудтай тэмцэхдээ хүний алхаа мэдрэх, нүүр таних  технологиудыг ашигладаг байв. Гэвч эдгээр уламжлалт арга нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хүнийг танихгүй байх, алдаа гаргах, “хууртах” зэрэг сул талтай аж.  Харин зүрхний цохилтыг өөрчлөх боломжгүй тул дайсныг баттай таньж чадна.

“Jetson” нь хэт улаан лазер ашиглан зүрхний цохилтоос үүсэж буй биеийн хөдөлгөөнийг мэдэрч тухайн хүнийг таньдаг. Харин өвлийн зузаан куртик, олон давхар хувцасны цаанаас зүрхний цохилтыг муу мэдэрдэг аж. 

Төхөөрөмжийг бүтээсэн Пентагоны терроризмтай тэмцэх техник туслалцааны багийн гишүүний хэлж буйгаар, уг төхөөрөмж 200 мерт зайд ажиллаж байгаа ч илүү хүчтэй лазераар илүү хол зайд ажиллах боломжтой юм байна.

 
TAGS