• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

Энэтхэгийн Бангалор хотын оршин суугч Нитэш Кумар дөрвөн жил хөгжүүлэн боловсруулсан нярайн амьсгалын аппаратаа саяхан танилцуулжээ.

“Saans” буюу ”Амьсгал” нэртэй уг төхөөрөмжийг энэ төрлийн төхөөрөмжүүдээс гурав дахин хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой аж. 

Инженер Нитэш Кумар Хамтын нөхөрлөлийн орнуудын инновацийн шагналыг гардан авч байгаа нь

“Энэтхэг шиг санхүүжилт багатай, цахилгааны доголдол ихтэй улсын эмнэлэг болоод анагаахын нарийн мэдлэггүй ямар ч хүн энэ аппаратыг ашиглаж чадна. Тиймээс хэн ч, хаана ч хэрэглэх боломжтойгоор бүтээсэн” хэмээн Хамтын нөхөрлөлийн орнуудын инновацийн шагналыг авч байхдаа Нитэш Кумар хэлжээ.

Шинэхэн төрсөн, тэр дундаа дутуу төрөлттэй нярайд түгээмэл тулгардаг амьсгал хямралын хам шинж /respiratory distress syndrome/ юм. 
Ургийн эхийн хэвлийд бойжих 37-40 долоо хоногт уушгины агаарын замыг нээх бодис ялгардаг тул үүнээс богино хугацаанд бойжсон  дутуу төрсөн хүүхдэд амьсгалын хямрал элбэг тохиолддог байна. Хэрэв энэ үед арга хэмжээ авахгүй бол нярайг үхэлд хүргэх аюултай гэнэ. 

 

Эх сурвалж: India Today 

TAGS