• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    111   |  
0

Австрали улсын баруун хэсэгт орших Фримэнтл хотын зөвлөлөөс Агаарын бөмбөлөг болон агаараар дүүргэсэн эд зүйлс хөөргөхийг хоригложээ. Хотын шинэ хуулиар агаарын бөмбөлөг агаарт тавьсан хүнийг 125 доллараар торгох ажээ.

“Агаарын бөмбөлгүүд нь далайн амьтад, далайн экосистемд сөргөөр нөлөөлдөг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан учраас далайн эргийн хотууд энэ санал санаачлагыг гаргах нь зүйтэй” гэж Фримэнтл хотын дарга Брэд Пэтит хэлсэн байна.

Хотын зүгээс уг хор хөнөөлийн талаар танин мэдүүлэх аян явуулах бөгөөд хуванцар сав, хуванцар уутыг хориглодгийн адилаар агаарын бөмбөлгийн асуудлыг муж, улсын хэмжээнд хуульчлахыг сурталчлах аж.

Эх сурвалж: Standard.co.uk

TAGS