• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0
 

Арабын Нэгдсэн Эмирати улс “Noor Abu Dhabi” гэх 1.18 гигаватт хүчин чадалтай, 8 км кв талбай бүхий нарны эрчим хүчний паркыг ашиглалтад орууллаа. 

Энэ нь “Desert Sunlight Solar Farm” гэх Калифорниа мужид байрлах дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний паркаас хоёр дахин илүү хүчин чадалтай юм. 

“Noor Abu Dhabi”-ийн 3.2 сая нарны хавтан нь 90 мянган хүнийг эрчим хүчээр хангах бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгарлыг 1 сая тонноор буруулах үр дүнтэй гэнэ. Энэ нь 200 мянган машинаас ялгарах хорт хийг бууруулахтай адил үзүүлэлт ажээ. 

Уг төслийг “Абу-Даби Эрчим Хүчний Корпораци”, Японы “Marubeni”, Хятадын “Jinko Solar Holding” нарын консерциум хамтран 870 долларын төсвөөр хэрэгжүүлжээ. 

Эх сурвалж: Arabian Business

TAGS