• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    112   |  
0

Супер баатруудын роботын гар хөл үйлдвэрлэдэг гарааны бизнес 4.6 сая еврогийн хөрөнгө босголоо

“Open Bionics” компани 2015 оноос Диснейтэй хамтарч “Hero Arm” төслийг эхлүүлжээ.

"Open Bionic"-н 3D хэвлэх технологиор хамгийн багадаа 9 настай хүүхэд робот хөл гартай болох боломжтой

 

Тэдний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Марвелийн супер баатрууд болон “Оддын Дайн”-ны загвартай робот гар, хөл үйлдвэрлэх юм.

“Open Bionics” нь 3D хэвлэлтийн технологийг ашиглан робот хиймэл гар хөлний өртгийг эрс бууруулж, тэдний бүтээгдэхүүнүүд нь Англи улсын нийгмийн даатгалаар санхүүжих болжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд эрүүл мэндийн даатгалаараа роботон гартай болох боломжтой юм.

Тэд одоогоор 4.6 сая еврог цуглуулсан бөгөөд уг бизнесийн хөрөнгө оруулагчдын дунд Формула 1-ийн Виллиамс баг багтжээ. Тус хөрөнгийг бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахад ашиглах аж.

 

Эх сурвалж: The Independent

TAGS