A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |
|
Хятад улс цагт 600 км хурдалдаг анхны соронзон хөөрөлттэй галт тэргийн зохион бүтээж буйгаа олон нийтэд танилцууллаа. Ижил соронзууд түлхэлцэн галт тэрэгний зам дээрх дугуйн үрэлтийг үгүй хийсэн нь уламжлалт галт тэрэгтэй харьцуулшгүй хурдтай болсноос гадна, дуу чимээ, донсолгоогүй (чичиргээгүй) болжээ. Ийм төрлийн технологийг magnetic levitation буюу маглев гэнэ.
Маглев бол цоо шинээр нэвтэрсэн технологи биш юм. 2003 оноос 431 км хурдалдаг Шанхайн Маглев галт тэрэг Пудун онгоцны буудлаас 30км-ийн зайтай хотын төв рүү зорчигчдыг тээвэрлэж байна.
Бээжингээс Шанхай хүртэл 1300 км-ийн туулах , 2017 онд ашиглалтанд орсон өндөр хурдны галт тэрэг аяллын хугацааг санаанд оромгүй богиносгожээ.
Энэ галт тэрэг цагт 350 км туулдаг бол Маглевийн анхны загвар агаарын тээвэртэй өрсөлдөхүйц хурдтай бүтээгдсэн хэмээн зохион бүтээгчид нь онцлов.
Хятадын өмнөд мужийн CRRC Qingdao Sifang галт тэрэг үйлдвэрлэдэг төрийн өмчит компанийн ерөнхий инженер Ding Sansan хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бээжингээс Шанхай хүртэл онгоцоор цаг хагасын хугацаанд зорчдог. Харин хурдны галт тэргээр 5 цаг хагас хугацаанд зорчдог байсан бол Маглев галт тэргээр 3 цаг хагасын хугацаанд зорчих боломжтой” гэлээ.
Хятад улс өндөр хурдны галт тэрэг бүтээсэн анхны улс биш юм.
2015 онд Япон улс цагт 603 км хурдалдаг галт тэрэгнийхээ туршилтыг танилцуулснаар дэлхийн рекордыг эвдсэн юм. Токиогоос Нагоягийн хооронд зорчих энэ галт тэрэг 2027 онд хэрэглээнд нэвтрэх аж.
Япон, Өмнөд Солонгос, баруун Европын орнууд болон Франц, Итали, Испани, Герман нь өндөр хурдны галт тэрэгтэй. Харин Хятадын 29.000 км галт тэрэгний зам нь дэлхийн нийт галт тэрэгний замын гуравны нэгийг эзэлдэг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|