• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    107   |  
0

Зөвхөн Англи улсад гэхэд жил бүр 11,2 тэрбум худалдан авалтын баримт хэвлэгдэж, 7300 тонн хаягдал гардаг байна. Тэгвэл саяхнаас тус улсын дэлгүүрүүдэд цаас хэмнэх, үргүй зардлыг бууруулах, хүрээлэн буй  орчныг хамгаалах зорилгоор худалдан авалтын баримтыг цахим хэлбэрээр олгож эхэлжээ.

Англи улсад жил бүр 32 сая паундыг худалдан авалтын баримт хэвлэхэд зарцуулдаг байна

Худалдан авалтын баримтыг дахин боловсруулах боломжгүй юм. Учир нь түүнийг тусгай зориулалтаар боловсруулсан гялгар цаасаар хэвлэдэг бөгөөд, үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бодисуудыг дахин боловсруулах боломжгүй байдаг аж.

Topshop, Urban Outfitters, Gap, Clarks, Newlook, Mothercare, Halfords, Wetherspoons зэрэг өдөр тутмын хүнс, бараа,  мөн машин техникийн дэлгүүрүүд цааснаас бүрмөсөн татгалзсан байна. 

Эх сурвалж: Telegraph

TAGS