• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Жил бүр дэлхий даяар 44,7 сая куб метр тонн цахилгаан хэрэгслийн хаягдал бий болдог талаар Дэлхийн цахим хаягдлын мониторингийн 2017 оны тайланд дурджээ. Англи улсын иргэд жилд дунджаар 24,5 кг бүхий цахилгаан хэрэгслийн хог хаядаг бол энэ тоо Америкт 20 кг, Австралид 23,6 кг байдаг аж. 

Парламентын гишүүн Мэри Кри: “Жил бүр өмнөх загвар нь шинэчлэгддэг гар утас, гурван жил тутамд солигддог компьютерийн эд ангиуд маш их хэмжээний хаягдлыг бий болгож байна”

Энэхүү асуудлыг зохицуулах үүднээс Английн парламентын гишүүд цахим хог хаягдлын асуудлаарх “Байгаль орчны аудитын хороог” байгуулсан байна. “Жил бүр өмнөх загвар нь шинэчлэгддэг гар утас, гурван жил тутамд солигддог компьютерийн эд ангиуд маш их хэмжээний хаягдлыг бий болгож байна” хэмээн тус хорооны бүрэлдэхүүнд орсон Парламентын гишүүн Мэри Кри хэлжээ. 

Байгаль орчны аудитын хороо цаашид цахим хог хаягдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна технологийн бүтээгдэхүүнийг аль болох удаан эдэлгээтэй, дахин ашиглах боломжтой, нөөц баялагт хэмнэлттэй байлгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар болж байна. 

Эх сурвалж: Telegraph

TAGS