• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    108   |  
0
"SpaceX" компани Ангараг гарагруу хүн хөөргөхөөр ажиллаж байгаа юм

“NASA”-гийн шинэ төсөл “Артемис” нь 2024 онд саран дээр хүн төрөлхтнийг дахин хүргэж өгөөд зогсохгүй тэнд байрлах байнгын судалгааны станцын шавыг тавихаар зорьж байгаа билээ. 

“SpaceX” компани 2021 оны сүүлч гэхэд Ангараг гараг хүрэхээр боловсруулж буй алсын удирдлагатай төхөөрөмжүүдээ саран дээр буулган туршихаар төлөвлөж байна

Төсвийн хязгаарлалт, Засгийн газрын дэмжлэг дутагдах зэрэг асуудалтай тулгараад буй “NASA” зорилгоо биелүүлэхэд хувийн компаниудын пуужингийн технологийг ашиглахад бэлэн гэдгээ зарлажээ. Дахин ашиглах боломжтой пуужингийн амжилттай туршилтуудаараа сансрын технологи дахь хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч болоод байгаа “SpaceX” компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өөрсдийн чадамжийн талаар өөдрөг мэдэгдлүүдийг хийсээр байна. Тэрээр сүүлд  томоохон цахим хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “SpaceX” компанийн 2021оны сүүлч гэхэд Ангараг гараг хүрэхээр боловсруулж буй алсын удирдлагатай төхөөрөмжүүдээ саран дээр буулган турших, улмаар энэ амжилт дээрээ түшиглэн “NASA”-тай түншлэхэд илүү дөхөмтэй болох талаар дурджээ. 

Харин “NASA”-гийн зүгээс “Саран дээр дахин хүрч очих нь Америкчууд бидний хувьд томоохон зорилго бөгөөд уг шаардлага, шалгуурт нийцэх Америк компани байвал энэ үйл хэргийг хамтран гүйцэтгэхэд болохгүй зүйлгүй” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Business Insider

TAGS