• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

Дэлхий даяар 5600 салбартай "Holiday Inn" болон "InterContinental Hotels" сүлжээ зочид буудлуудыг эзэмшдэг “Intercontinental Hotel Group” нь хуванцрын хаягдлыг бууруулах зорилгоор нэг удаагийн жижиг шампуныг дахин ашиглах боломжтой савлагаагаар солихоор болжээ. Тэрээр “Манай байгууллага хүний байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бууруулах, хог хаягдлыг багасгах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж байна” хэмээн “IHG” сүлжээний гүйцэтгэх захирал Кит Барр хэлжээ. 

"Intercontinental Hotel Group" группд нийт 5600 салбартай "Holiday Inn" болон "InterContinental Hotels" зочид буудлын сүлжээнүүд харьяалагддаг

Дээрх хоёр зочид буудал нийлээд 843,000 өрөөнд жилд 200 сая ширхэг нэг удаагийн үсний шампунь ашигладаг байна. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтний түүхийн явцад үйлдвэрлэгдсэн нийт 8,3 тэрбум тонн хуванцрын 60 хувь нь хаягдал болсныг судалгаагаар тогтоожээ.  Нийт хаягдлын 70 хувь нь ил задгай хогийн цэгт  хүргэгдсэн аж.

 

Эх сурвалж: San Francisco Chronicle

TAGS