• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Английн ял эдлээд суллагдсан хүмүүсийн 37 гаруй хувь нь дахин гэмт хэрэг үйлддэг бөгөөд энэ нь жилд 18 тэрбум паундын хохирол учруулдаг талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Харин нэг жил буюу түүнээс богино хугацааны ял эдэлсэн иргэдийн 62 хувь нь гэмт хэрэгт дахин холбогддог аж. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Английн найман Засан хүмүүжүүлэх төвд өндөр зэрэглэлийн ресторанд ажиллах бэлтгэл сургалтыг олгох “Clink” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын хяналт болон сургагч багш нарын удирдлага дор хоригдлуудыг хүмүүжиж байгаа газарт байрлах өндөр зэрэглэлийн ресторануудад ажиллуулдаг байна. 

Хорих ангийн тансаг ресторанууд. Таван жилийн хугацаанд дөрвөн хорих ангид төсөл хэрэгжсэн байна

“Ялаа эдэлсэн иргэд дахин гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан нь тэд  хорихоос суллагдахдаа найз нөхөдгүй, ажилгүй, мөнгөгүй болсон байдаг” хэмээн “Clink” төслийн удирдагч Кристофер Мүүр хэлжээ. 

Таван жилийн хугацаанд дөрвөн хорих ангид төсөл хэрэгжихэд хамрагдсан хоригдлуудын суллагдсаны дараа дахин гэмт хэрэгт холбогдох магадлал нь ердөө 15 хувьтай байсан бол, төсөлд хамрагдаагүй ижил төрлийн хоригдлуудын дахин гэмт хэрэг үйлдэх магадлал 22 хувь байжээ. Энэ нь дахин үйлдсэн 100 гэмт хэрэг тутамд 16 хүн дахин хэрэг үйлдээгүй гэсэн үг юм.

Хорих ангийн өндөр зэрэглэлийн ресторанд ажилласан хоригдлууд мэргэжлийн үнэмлэхтэй болдог бөгөөд, суллагдсаны дараа төслийн багийн зүгээс тэднийг ажилд зуучилдаг байна.

 

Эх сурвалж: BBC

TAGS