A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 104 | |
|
Японы мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний “Nippon Electric” корпораци Токио хотоос холгүй туршилтын талбарт нисдэг машины үзэсгэлэнгээ дэлгэжээ. Тэрээр 150 кг жинтэй, 3,9 метрийн урттай, 1,3 метрийн өндөртэй нисдэг машиныг аюулгүй торон дотор туршсан байна. Цахилгаан эрчим хүчээр ажиллах энэхүү машин газраас гурван метрийн өндөрт нэг минутын турш зорчигчгүй хөөрсөн аж. Уг нисдэг машиныг “Nippon Electric” корпораци “Cartivator” компанитай хамтран нэг жилийн хугацаанд боловсруулсан байна.
“Япон улс нь хүн амын өндөр нягтшилтай орон. Нисдэг машин хэрэглээнд нэвтэрснээр замын ачаалал эрс буурах боломжтой” хэмээн төслийн ахлагч Коужи Окада хэлжээ. “Nippon Electric” корпораци хэдийгээр төслийг ахалж байгаа боловч, машины бөөний үйлдвэрлэлийг “Cartivator” компани 2026 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Япон улсын Засгийн газраас нисдэг машиныг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд 2023 оноос, зорчигч тээвэрт 2030 оноос ашиглахаар зорьж байгаа юм. Дубай, Сингапур, Шинэ Зеландад ч мөн ижил зорилтыг дэвшүүлээд байна.
Эх сурвалж: Bloomberg
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|