A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |
|
Оросын Архангельск мужид болсон пуужингийн туршилтын үеэр дэлбэрэлт болж цацраг идэвхжлийн хэмжээ хэсэг хугацаанд огцом нэмэгджээ. Тус улсын цөмийн энергийн “Росатом” корпорацийн мэдээлж байгаагаар дэлбэрэлт болсон туршилтын талбайд “цөмийн эрчим хүчний эх үүсвэр” ашиглагдсан аж. Пуужингийн түлш гал авалцан дэлбэрэхэд хэд хэдэн хүн далайд шидэгдэж, гурван хүн шархадаж, таван хүн газар дээрээ амь үрэгджээ. Тус улсын Батлан хамгаалах яамны зүгээс цацраг идэвхжлийн түвшинд өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдээд байсан боловч, дэлбэрэлтийн дараа ойролцоо байрлах Северодвинск хотын цацраг идэвхжлийн хэмжээ хагас цагийн хугацаанд хэвийн хэмжээнээс 20 дахин их болж нэмэгдсэн аж.
Северодвинск хотын захиргаа дээрх мэдэгдлийг тун удалгүй албан ёсны вэб хуудаснаасаа устгасан бөгөөд, Батлан хамгаалах яамнаас уг хэрэг явдлын талаар лавлана уу хэмээн тайлбар бичсэн байна. Энэ үеэр Архангельск мужийн хэд хэдэн хотод цацраг идэвхжлийн хортой нөлөөллийг хязгаарлагдмал хэмжээнд бууруулах иодын нийлүүлэлт нэмэгджээ. ОХУ-ын Засгийн газрын зүгээс дэлбэрсэн пуужин хийгээд түлшний талаар нарийн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд, Цагаан тэнгисийн усан замыг нэг сарын хугацаанд хаах болсон тухайгаа зарлаад буй.
Эх сурвалж: Reuters, The Guardian
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|