• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    107   |  
0

Киото хотын Кодайжи хийд 400 жилийн түүхтэй. Тэд 21 дүгээр зууны сүсэгтэн олны анхаарал сонирхлыг татахаар шинэ санаачлагыг нэвтрүүлж байгаа нь робот лам аж.

“Kannon” загварын “Mindar” роботыг Буддын шашны ивээл өршөөлийн шүтээнийг дуурайлган хийсэн бөгөөд, тэрээр хурал номын үеэр номлол айлддаг байна.

“Робот хэзээ ч үхэхгүй. Тэр хязгааргүй их эрдэм мэдлэгийг үүрд цуглуулж чадна. Сүсэгтэн олны амьдралд тохиох зовлон бэрхшээлийг хөнгөлөн гэтэлгэхэд хиймэл оюун ухааны тусламжийг ашиглаж болно хэмээн бид итгэж байна. Буддизм хувьсан өөрчлөгдөж байна” хэмээн Кодайжи хийдийн лам Тэншо Гото хэлжээ.

“Mindar”-ыг Японы Зэн Буддизмын хийд, Осакагийн их сургууль хамтран нэг сая ам.долларын өртгөөр бүтээжээ. Харин хийдийн санаачлагыг шүүмжлэгчид уг роботыг “Франкенштены мангас”-тай зүйрлэж байна.

Эх сурвалж: Japan Times

TAGS