• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

Хятад улсын нийслэл Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулахаар үйлчилгээнд байсан 70,000 таксиг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр солихоор болсон талаар өнгөрөгч 2018 онд мэдээлж байсан юм. Тэгвэл уг зорилгын хүрээнд 2020 онд 20 мянган цахилгаанаар ажилладаг таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болжээ. 

Одоогийн байдлаар Beijing Electric Vehicle компани 800 гаруй цахилгаан таксийг хотын такси баазуудад хүлээлгэн өгөөд байна. Beijing Electric Vehicle компани бол (товчилсон нэр нь BJEV)  цахилгаан машин үйлдвэрлэгч Хятадын хамгийн том компани, дэлхийн хэмжээнд Tesla-ийн дараа орох үйлдвэрлэгч юм. 

Цахилгаан хөдөлгүүртэй таксины анхны туршилт 2010 онд Дайлан хотод эхэлжээ

Бүтэн цэнэгтэй цахилгаан таксинууд 300 км хүртэл зам туулах хүчин чадалтай бөгөөд, дахин цэнэглэх станц дээр гурван минутын дотор шинэ батарейгаар сольж үйлчилнэ хэмээн “BJEV” компани мэдэгджээ. Тус компани Бээжин хотод одоогийн байдлаар 100 дахин цэнэглэх станц байгуулаад байгаа бөгөөд, ирэх онд дахин 190 станц нэмж байгуулахаар төлөвлөжээ.

2020 онд Хятад улсын цахилгаан тээврийн хэрэгслийн тоо таван саяд хүрнэ хэмээн Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шү Яньхуа хэлсэн байна.

Эх сурвалж: Xinhua Net

TAGS