• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    110   |  
0

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн өнгөрсөн ням гарагт Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланк, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин оролцсон юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 18 дахь удаагийн “ABU Robocon 2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд манай улсын  хоёр баг оролцсон. Тэмцээнд Хонг Конгийн баг Гран При шагнал хүртэж, ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Их өртөө” баг тэргүүн байрт шалгарлаа. Түүнчлэн Вьетнам болон БНХАУ-ын баг удаалсан байна. 

Шилдэг санаа шагналыг Индонез, шилдэг инженер шагналыг БНХАУ, шилдэг дизайнер шагналыг Японы баг, ивээн тэтгэгчдийн шагналыг Монголын хоёрдугаар баг, Вьетнам, Египет, Япон, Непал, Фижигийн баг хүртлээ.

Тэмцээнийг МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг, “MNB world” суваг болон Японы NHK телевизийн сошиал хаягаар олон улсад шууд дамжууллаа. Үүнээс гадна 15 орны олон нийтийн телевизүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэж өөрийн орны үзэгчиддээ хүргэсэн юм. “ABU Robocon-2019 Mongolia” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс энэ жилээс дөрвөн хөлт робот зохиох болсон нь онцлог байлаа.

Сонирхуулахад тус тэмцээнд Вьетнам улсын баг хамгийн олон буюу долоон удаа түрүүлж байсан бол БНХАУ-ын баг таван удаа, Япон болон Тайландын улсын баг тус тус хоёр удаа түрүүлж байжээ.

Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр МУИС-ийн багш Ө.Батбаяр, Монгол Улсад зохион байгуулагдаж буй робокон тэмцээний зохион байгуулах хорооны зөвлөх А.Замилан, ABU-ийг төлөөлж, Японы нийслэл Токиогийн Институтийн хүндэт профессор Шимизү Масаши, Вьетнамын үндэсний телевизийн хэмжилзүйн төвийн дэд захирал Үэн Дэ Тун, Фижи телевизийн робоконы ерөнхий зөвлөх Майкл Дэниел Кайзер Вүүд нар ажиллав.

TAGS