• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Хонг Конгийн ардчилсан хөдөлгөөний удирдагч Жошуа Вонг, Агнес Чоу нарыг өнөө өглөө баривчилсныг тэдний харьяалагддаг “Demosistō” намаас мэдээллээ. 

Вонгийг өглөө 7 цаг 30 минутын үед Хонг Конгийн өмнөд хэсэгт явахад үл мэдэгдэх хүмүүс хүч хэрэглэн микро автобусанд суулгаж баривчилсан бол Чоуг гэрээс нь Ван Чай дахь цагдаагийн газарт хүргэжээ. Вонг хоёр долоо хоногийн дараа АНУ-ийн нийслэл Вашингтонд болох Хонг Конгийн хүний эрх, ардчиллын хөдөлгөөний тухай сонсголд оролцох төлөвлөгөөтэй байсан юм. 

Энэ жил 23 нас хүрч буй Жошуа Вонг 2014 онд Хонг Конгод 70 хоног үргэлжилсэн ардчилсан тэмцлийг удирдсанаараа дэлхий нийтэд танигдсан юм.

Эх сурвалж: The Guardian

TAGS