• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    93   |  
0
Австралийн эрдэмтэд Олон улсын сансрын станц дахь анхны судалгаагаараа хорт хавдрыг онцолж байна

Сиднейн технологийн их сургууль (University of Technology Sydney)-ийн Сансрын эмнэл зүйн судалгааны эрдэмтэд хорт хавдрын эсийг Олон улсын сансрын станцруу хөөргөж, туршилт явуулахаар бэлдэж байна.

Доктор Чоугаар удирдуулсан судлаачид 4 төрлийн (өндгөвч, хөх, хамар, уушги) хорт хавдрын эсийг лабораторийн нөхцөлд үүсгэсэн татах хүчгүй орчинд 24 цаг хадгалахад тэдний 80-90 хувь нь устаж байгааг ажиглажээ.

Доктор Жошуа Чоу. Түүний гарт буй тусгай хоргонд хорт хавдрын эсийг хийж сансарт илгээх юм

“Татах хүчгүй нөхцөлд эсийн хөдөлгөөн, бодисын солилцоо, зан төлөв эрс өөрчлөгддөг. Хорт хавдрын эсүүд эргэн тойрноо мэдрэх чадамжаа алдсанаар үхжилт явагдаж эхэлдэг хэмээн бид таамаглаж байна” гэж доктор Чоу хэлжээ.

Сансрын бодит нөхцөлд хийгдэх шинэ туршилт нь 200.000 ам. долларын өртөгтэй бөгөөд Олон улсын сансрын станц дахь Австрали улсын анхны туршилт болох ажээ.

Эх сурвалж: ABC Net

TAGS