• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0
Дөрвөн микрофоноос бүрдэх төхөөрөмж нь хяналтын камеруудтай холбогдон ажиллах юм.
Дуу чимээний бохирдлын агентлагийн дарга Дидиер Гонзалес. Парис хот орчмын дуу чимээний бохирдлын зураг.

 

Ирэх хоёр жилийн хугацаанд Парис хотод “дуу авианы радар”-ыг туршихаар болжээ.

Энэ төхөөрөмж нь хяналтын камер болон микрофоны нэгдсэн систем юм. Микрофонууд чимээний эх үүсвэрийг барагцаалан тодорхойлж, камерын дүрстэй тулгах зарчмаар ажиллах ажээ. Одоогоор 40 ширхэг системийг хотын зарим дүүрэг болон олон нийтийн хөл хөдөлгөөнтэй барилгуудад суурилуулаад байна.

Системийн туршилтын хугацаанд торгууль оногдуулахгүй юм. Харин цуглуулсан мэдээллийг дуу чимээний түвшинг хэмжихэд ашиглах ажээ. Засгийн газрын зүгээс хоёр жилийн дараа уг системийг нэвтрүүлэх эсэхийг шийдэж, зохих хуулийг батлахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters

TAGS