• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    101   |  
0

Хөдөлмөрийн зах зээлийн ирэх 10 жилийн хандлагын тооцооллыг жил бүр АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн хорооноос гаргадаг билээ. Тэгвэл хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 2028 он гэхэд 75-аас дээш насны хөдөлмөр эрхлэгчид 1,8 саяас 3,7 сая болж огцом өснө гэсэн тооцоог гаргажээ.

2028 он гэхэд 75-аас дээш насны хөдөлмөр эрхлэгчид 1,8 саяас 3,7 сая болж огцом өснө

Өндөр настнууд ийнхүү хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй болох хандлага хэд хэдэн шалтгаанаас хамааралтай юм. Эрүүл мэнд болон амьдралын чанар дээшилсэн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, биеийн хүчний шаардлага багатай ажлын тоо нэмэгдсэн, тэтгэвэр хангалттай өсөөгүй зэрэг нь голлох хүчин зүйлүүд байжээ.

Эдгээрээс онцлох нэгэн зүйл нь боловсролын түвшин юм. Хөдөлмөр эрхэлж буй ахмад настнуудын, 

  • 10 хувь нь бүрэн дунд,  
  • 15 хувь нь дээд,  
  • 20 хувь нь бакалавр буюу түүнээс дээш эрдмийн зэрэгтэй байжээ.  

Мэргэжилтний албан тушаал нь ахмад настнуудын хувьд харьцангуй хялбар хөдөлмөрийн нөхцөлтэй байдгаараа онцлогтой. Түүнээс гадна эрчүүдийн дунд хөдөлмөр эрхлэлт нь ганцаардах мэдрэмжийг бууруулдаг байна. 

Эх сурвалж: US Bureau of Labor StatisticsQuartz

TAGS