• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0

Европын хамгийн том технологийн үзэсгэлэн болох IFA өнөөдөр Берлин хотноо нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн технологийн акулууд болох LG, Samsung, Bosch, Lenovo, Intel, Razer, Asus, Acer, Sony, TCL, Philips, Garmin зэрэг компаниуд шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 

Онцлох бүтээгдэхүүний хувьд гэвэл Самсунгийн дэлгэц нь нугардаг гар утас болон Airdresser буюу хувцсыг шинээр нь хадгалах ухаалаг шүүгээ, Bosch-ийн өөр дээрээ камертай ухаалаг хөргөгч, хоолны автомат тохиргоотой шарах шүүгээ, хаалганы ухаалаг цоож, цаг чихэвч, е-спортынхонд зориулсан хурд, багтаамжийн гайхмшгийг хослуулсан зөөврийн компьютерүүд юм. IFA энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. 

Сонирхуулахад Самсунг компанийн шинэчлэн засварласан Galaxy Fold утас өнөөдрөөс БНСУ-д зарагдаж эхэллээ. 5G сүлжээг дэмжих уг утасны үнэ хоёр мянган ам.доллар. Дэлгэсэн үед 7.3 инчийн  дэлгэцтэй ба долоон нанометрийн 64 битийн процессортой Galaxy Fold гар утас нь 12GB RAM, 512GB санах байгууламж, 4,380mAh батарейтай. 

Эх сурвалж: ifa-berlin.com

 
TAGS