• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0
Африк тивээс гаралтай гахайн мялзан өвчний анхны тохиолдол 2018 оны 8-р сард Хятадын Льяонин мужид бүртгэгджээ 

Африк тивээс гаралтай гахайн мялзан өвчин Хятад гахайн тоо толгойн гуравны нэгийг устгахад хүргэжээ. Дэлхийн хамгийн том гахайн махны зах зээлд тооцогддог тус улсад засгийн газрын зүгээс эдийн засгийг тогтворжуулах санаачлагуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Хятад улс жилд ойролцоогоор 700 сая гахай өсгөдөг

Дэлхийн нийт гахайн тоо толгойн тэн хагас нь Хятад улсад харьяалагддаг ажээ. Манай өмнөд хөршийн хүнсний хэрэглээний томоохон хэсгийг бүрдүүлдэг гахайн махны үнэ өнгөрсөн онд 70-90 хувиар өсөөд байна. Гахай устгалаас үүдэлтэй махны хомстол, үнийн өсөлт нь тус улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болохыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Хятад улсын засгийн газраас махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр гахайн фермүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж буй бөгөөд шаардлагатай тохиолдолд улсын гахайн махны нөөцийг зах зээлд нийлүүлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

TAGS