• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Apple компани гурвалсан камертай Iphone 11-ийг маргааш буюу мягмар гарагт зах зээлд танилцуулна. Мөн үеэр дагалдах үйлдлийн систем болох IOS 13-ийг олон нийтийн хүртээл болгоно.

Уг нээлт цахиурын хөндий дэх Apple компанийн удирдах байрны “Стив Жобс” театрт болох аж. Apple компани энэ удаа Iphone 11, Iphone 11 Pro, Iphone 11 Pro Max утаснаас гадна Apple Watch цагныхаа тавдугаар үеийг танилцуулах юм. 

iPhone 11 нээлтийн тов: есдүгээр сарын 10

iPhone 11 урьдчилсан захиалга: есдүгээр сарын 13

iPhone 11 худалдаанд гаргах тов : есдүгээр сарын 20-ноос тус тус эхэлнэ.

iPhone 11-ийн үнэ 749-1099 ам.долларын хооронд байна.

 

Iphone 11-ийн онцлог

Дэвшилтэт камер:

Өмнөх загваруудаас ялгарах хамгийн том дэвшил нь камер юм. iPhone 11-ийн үндсэн хоёр камер нь 12 MP байх ба харин гурав дахь буюу туслах модуль нь 10 MP байхаар хийгджээ. Үүнээс гадна iOS 13 нь гэрэл зураг засах программтай. Уг программ нь нейрон сүлжээ болон шинэлэг технологи дээр суурилжээ. Мөн усан дотор зураг дарах боломжийг илүү сайжруулсан байна.

Өндөр багтаамж:

Багтаамжийн хувьд хамгийн бага нь 64 GB-аас эхлээд 128 GB, 256 GB болон 512 GB байна.

Түгжээ тайлах:

Царай таних системээ илүү сайжруулснаас гадна дэлгэцний гол хэсэгт хуруугаа байрлуулан утасны түгжээг тайлах боломжтой болгожээ.

Баттерей:

Бас нэг томоохон шинэчлэл нь утасны зай юм. iPhone 11 Max нь 3,969mAh-ийн баттерейтэй болсон нь өмнөх загвараасаа 5 хувиар сайжруулсан үзүүлэлт.

Хурд:

iPhone 11 нь хамгийн сүүлийн үеийн утасгүй сүлжээ болох Wi-Fi 6-г дэмжинэ. Энэ нь Wi-Fi 5 (802.11ac) стандартыг дэмждэг орчин үеийн ухаалаг утаснаас дөрөв дахин хурдтай байна гэж ойлгож болно. Гэхдээ энэ утас 5G сүлжээг дэмжихгүй. Мөн өөр дээрээ 4-6 GB–ын рамтай аж.

2020 онд танилцуулах утсандаа 5G сүлжээ дэмжих шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ. Сонирхуулахад энэ утас E сим уншиж болзошгүй. 

Iphone 11 Pro, Iphone 11 Pro Max нь ухаалаг үзэгтэй болжээ.

Эх сурвалж: Techradar.com

TAGS