A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |
|
Өнөөдөр Токио хотод 25 хэмийн халуун байгаа бөгөөд каноэ завины уралдааны үеэр цас бударч иргэдийг гайхшруулжээ.
Олимпийн хорооноос агаарын хэмийг ийм шийдлээр бууруулах зорилгоор цас оруулах төхөөрөмжийн сүүлийн хувилбарыг туршсан нь энэ. 2020 оны олимпийн сэлүүрт завь болон каноэ завины уралдаан зохиогдох газар болох Sea Forest Waterway орчимд 300 кг хиймэл цас оржээ. Харамсалтай нь туршилтын үр дүнд тэдний санаснаар болсонгүй. Агаарын хэм цас оруулахаас өмнө 250С байсан бол цас оруулсны дараа огт өөрчлөгдөөгүй байна. Олимпийн зохион байгуулах хорооны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Такаши Окамура “Цасны машин хэдий бидний хүлээсэн үр дүнг авчраагүй ч цугласан хүмүүсийг сэрүүцүүлж, зугаацуулж чадлаа” хэмээжээ. Олимпийн хороо ирэх зуны олимпийн үеэр хэт халах вий хэмээн санаа зовниж буй нь энэ юм.
Дашрамд дурдахад Токиод зохиогдох зуны олимп долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нийг хүртэл зохиогдоно. Харин Параолимп наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: bbc news
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|