• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
Абкуйкү үйлдвэрийн хиймэл дагуулаас харагдах байдал. Planet Labs Inc.

Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч Саудын Араб улсын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэр Абкуйкү болон улсдаа нөөцөөрөө хоёрт орох Кхурайс олборлох байгууламжууд нь өнгөрсөн амралтын өдөр дроны халдлагад өртсөн билээ. 

Тэмдэглэгдсэн хэсгүүдэд гэмтэл учирсан хэмээн АНУ-ын засгийн газраас уг зургийг дэлгэжээ. Digital Globe.

Саудын Арабын газрын тосны үйлдвэрлэлийн тэн хагас, дэлхийн газрын тосны зах зээлийн таван хувийг бусниулсан уг халдлагын хариуцлагыг Йеменийн Хутиний босогчид хүлээгээд байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэлдээ Иран улсыг буруутгаж байгаа боловч ямар нэгэн үндэслэл баримтыг дэлгээгүй байна. Иран улсын Гадаад харилцааны яамнаас уг мэдэгдлийг “Харалган бөгөөд учир утгагүй” хэмээн тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BloombergAl Jazeera

TAGS