• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
Озоны цоорхой. 2019 оны 9-р сар. CAMS.

Өмнөд туйлын мөсөн бүрхүүл дээр орших озоны давхаргын цоорхой өнгөрсөн гучин жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээндээ байгаа болохыг Европын холбооны Коперникийн нэрэмжит Агаар мандал ажиглалтын хүрээлэн (CAMS) мэдэгджээ.

Озоны цоорхойн хэмжээ 2002-2017 он. CAMS.

Энэ 9-р сарын озоны цоорхойн хэмжээ нь өмнөх жилүүдийн 9-р сарын дундаж хэмжээтэй харьцуулахад хоёр дахин бага хэмжээтэй байгаа ажээ. Озоны цоорхой багассан явдал нь сайн мэдээ боловч энэ нь байгаль орчныг хамгаалах хүмүүсийн хичээл зүтгэлээс бус озоны хийг задалдаг үйл явц агаар мандлын дулаарлаас үүдэн хэсэг хугацаанд тасалдсантай холбоотой болохыг эрдэмтэд анхааруулж байна.

Озоны давхарга нь дэлхийн гадаргуугаас 20-30 км-т орших бөгөөд нарны хортой хэт ягаан туяаг шүүж манай гарагийг амьдрал тэтгэх боломжтой болгодог билээ.

Эх сурвалж: BBC

TAGS