• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Сара Томас гэх Америк бүсгүй Английн зүүн хэсгээс хойд Францын эрэг хүртэлх английн сувгийг дөрвөн удаа зогсолтгүйгээр хөндлөн сэлж 214 км-ийг 54 цагт туулж усан сэлэлтийн дэлхийн рекордыг эвдлээ. Тэрбээр 180 – 60 ийн хэмд саад бэрхшээлийг сөрж сэлсэн байна. Хойд далайн өмнөд хэсгээс Атлантын далай хүртэл нэг удаа ч биш, 4 удаа зогсолтгүй сэлжээ.

Сара Томас 2018 онд хөхний хорт хавдар туссан бөгөөд хүмүүст хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчинтэйгөө тэмцэж буй олон хүмүүст урам зориг өгөх зорилгоор энэ аяллаа эхлүүлжээ. Тэрбээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Далайн ус миний төсөөлж байсан шиг хүйтэн байгаагүй. Үнэндээ бол хоолой, ам, хэл хорсгох давстай ус л хэцүү байлаа. Би бүр далайн залхагтай хүртэл таарсан” гэжээ.

Тэрбээр өнгөрсөн ням гарагийн шөнө Английн доверийн эргээс эхэлсэн түүний аялал өчигдөр өндөрлөсөн юм.  Сара 54 цаг 13 минутад 241 км зайг сэлж туулжээ. 

Хамгийн сонирхолтой нь тэр ханцуй, өвдөггүй усны хувцас, усны шил, малгай, чих болон хамрын бөглөөтэйгээр зорьсон аялалаа амжилттай дуусгажээ. Сэлэлтийн багт түүний ээж, нөхөр, болон цөөхөн сэлэгчид багтаж богино зайг Саратай хамт туулсан байна.

2007 оноос эхлэн усан спортоор хичээллэж эхэлсэн Сарагийн хувьд өмнө нь 2012, 2016 онуудад Английн сувгийг хөндлөн уг маршрутаар сэлж байсан ч сэлэлтийн урт нь энэ удаагийнхийг гүйцээгүй юм.

TAGS