• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    105   |  
0

Дэлхийн хамгийн олон исламын шашинтан амьдардаг Индонез улсад ирэх долоо хоногоос шинэ хууль хэрэгжих болжээ. 

Парламентын баталсан шинэ хуулиар “эхнэр нөхөр хоёр шиг амьдардаг” гэрлэлтээ батлуулаагүй хосуудыг 10 сая рупиа (710 ам.доллар)-гаар торгохоос эхлээд зургаан сар шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах ажээ. 10 сая рупиа нь Индонезчуудын дундаж цалинг гурав дахин үржүүлсэнтэй тэнцэх дүн юм.

Шоронд хорих ялаар шийтгэж болох уг хууль нь олон сая Индонез залуучуудад хамаарах юм

Шинэ хуулиар Индонезийн засаг захиргааны хамгийн бага нэгжийн захирагч болох тосгоны дарга нар цагдаагийн байгууллагад хандан хэрэг үүсгэх боломжтой болох аж. Дээд тал нь нэг жил хүртэл шоронд хорих ялаар шийтгэж болох уг хууль нь олон сая Индонез залуучуудаас гадна гэрлэлтийг нь хууль бусаар зөвшөөрдөггүй ижил хүйстнүүдэд хамаарах юм.

Маргаан дагуулсан уг хууль Индонезид оршин сууж буй гаднын иргэдэд нөлөөлөх боловч жуулчдад хамаарахгүй хэмээн Индонезийн хуульч Тэкү Туфикулхади хэлжээ. Тус хууль хүний эрхийг зөрчиж байгааг олон улсын зүгээс шүүмжилж байна.

Эх сурвалж: Reuters

TAGS