• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    103   |  
0

“Fast-fashion” буюу “түргэн”  хувцаслалтын чиг хандлагыг дэлхий дахинаа эрчимтэй дэлгэрүүлж буй брэндийн тоонд Forever 21 зүй ёсоор орно. 

АНУ-ын Калифорн мужид төвтэй тус брэнд өнгөрсөн ням гарагт дампуурлаа зарлаж хэрэглэгчдэд хандан дараах захидлыг илгээжээ. 

"Forever 21" брэнд шүүх болон харилцагч нартаа дампуурлаа зарлаж, дампуурсанд тооцох өргөдлийг  бөглөсөн нь бизнесийн талбарт амжилттай эргэн ирэхэд туслах шийдэмгий алхам юм хэмээн удирдлагын баг үзэж байна. 

Тус компанийн удирдлага хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Бид одоогийн нөхцөл байдалд үндэслэн АНУ дахь 178 дэлгүүр, дэлхийн бусад орнууд дахь 350 гаруй салбараа хаахаар төлөвлөж байна” гэжээ.

Компанийн орлогч захирал Linda Chang хэрэглэгчдэдээ хандаж “Дампуурлаа зарлах нь компанийнхаа бизнесийн ирээдүйн замналыг дахин тодорхойлох ухаалаг бас чухал алхам. Бид Forever 21 бизнесээ дахин зохион байгуулж, байршлаа шинээр тодорхойлох болно” хэмээлээ.

1984 онд байгуулагдан өдгөө дэлхий дээр 800 гаруй салбар дэлгүүрээ нээсэн тус брэндийн амжилтын үндэс нь залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдэд хямд үнээр, дэгжин хувцаслах боломжийг олгож байсанд оршино. "Forever 21" компани бизнесийн оргил үедээ жилийн 4.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ.

"Forever 21" брэндийн багийнхан дампуурлаа зарласны дараа уналтад орсон брэндийн бизнесийн стратегийг дахин төлөвлөх болон бонд босгох /хувийн хувьцааны сан босгох/-оор хууль, бизнесийн зөвлөх баг хөлслөж ажилдаа орсон байна.

Эх сурвалж: BBC news

TAGS