• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

Японы Үндэсний батлан хамгаалахын анагаахын их сургуулийн (National Defense Medical College) эрдэмтэд ямар ч бүлгийн цусанд таарах хиймэл цус бүтээснээ зарлажээ. Тэд лабораторийн нөхцөлд туулайн дээр амжилттай туршилт хийсэн байна.

Хиймэл цусны улаан эсүүд. Зургийг Японы Үндэсний батлан хамгаалахын анагаахын их сургуулийн иммунологийн профессор, хиймэл цус хөгжүүлэлтийн багийн гишүүн Манабу Киношита.

Их хэмжээний цус алдсан 10 туулайн дээр туршилт хийхэд тэдний зургаа нь амьд үлдсэн бөгөөд энэ нь жинхэнэ цус ашиглахтай адил хэмжээний үр дүн байжээ. Цус өтгөрөх, нөжрөх зэрэг сөрөг үр дагавар хиймэл цусыг ашиглахад ажиглагдаагүй байна.

Одоогийн технологиор хүний цус бүлэгнүүлэх ялтсыг (platelet) дөрөв хоног, цусны улаан эсийг бага температурт 20 хүртэл хоног хадгалж болдог бол хиймэл цусыг хэвийн температурт бүтэн жил хадгалах боломжтой ажээ.

Энэхүү туршилт хүмүүст амжилттай болбол яаралтай үед өвчтөний цусны бүлгийг тогтоох, донорын цусыг хадгалах, цус их алдсан хүмүүс амь насаа алдах зэрэг асуудал эрсдэлүүд эрс буурах юм.

“Алслагдмал арлууд, хотоос зайтай газруудад хангалттай хэмжээний цус хадгалах нь их хүндрэлтэй байдаг. Хиймэл цус ирээдүйд олон хүний амь насыг аврах болно” хэмээн Японы Үндэсний батлан хамгаалахын анагаахын их сургуулийн иммунологийн профессор, хиймэл цус хөгжүүлэлтийн багийн гишүүн Манабу Киношита хэлжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

TAGS