• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 191 орны 150 сая гаруй хүүхэд хэт таргалалттай амьдарч байна. Таргалалт нь зүрх судасны өвчлөл, чихрийн шижин зэргийг үүсгэж, эрүүл мэндийн чанарыг доройтуулж, нас баралтад хүргэдэг билээ.

Хүүхдийн таргалалт хамгийн ихтэй байх орнууд. Дэлхийн таргалалтын эсрэг холбоо

Энэхүү асуудалд олон улсын анхаарлыг хандуулахаар Дэлхийн таргалалтын эсрэг холбооноос хамгийн анхны “Таргалалтын зураглал”-ыг гаргаж, ирээдүйн төлөвийг тодорхойлжээ. Тооцоогоор 2030 онд 254 сая хүүхэд жингийн илүүдэлтэй болох ажээ. Хүүхэд буюу таваас 19 хүртэлх насныхны таргалалт хамгийн өндөр байх орнуудыг ч тэд судалгаагаараа танилцуулсан байна.

“Бага насныхны таргалалт нь олон орны нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээнд нэмэлт ачааллыг үүсгэнэ. Засгийн газрууд хүүхдийн эрүүл аж төрөх эрхийг хамгаалахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” 

хэмээн Дэлхийн таргалалтын эсрэг холбооны тэргүүн, доктор Донна Райн хэлжээ.

Хүүхдийн таргалалтын ирээдүйн төлөв. Дэлхийн таргалалтын эсрэг холбоо

Амьдралын хэв маяг буюу хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт, түргэн хоолны хэт хэрэглээ зэргийг зохицуулах хууль журмуудыг батлах нь хүүхдийн жингийн илүүдлийг бууруулахад чухал ажээ.

Учир нь таргалалттай багачууд нь таргалалттай насанд хүрэгчид болж, эрүүл мэндийн илүү их эрсдэл хохирлыг хүлээх юм.

 

 

Эх сурвалж: The Guardian

TAGS