• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    106   |  
0

Охидын эрт гэрлэлтийн тоогоор Индонез улс дэлхийд наймдугаарт ордог. UNICEF-ийн мэдээлснээр Индонез охидын 14 хувь нь 18 нас хүрэхээс өмнө буюу 3 сая гаруй охин 15 наснаасаа өмнө нөхөрт гардаг байна.

Өнгөрөгч долоо хоногт Индонезийн парламент охидын нөхөрт гарах  насны доод хязгаарыг 19 болгон өсгөж, албан ёсоор хуульчилсан нь хэдэн аравныг дамнан үргэлжилсэн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг төлөөх тэмцлийн үр дүн юм. Тус хуулийг санаачлахаас өмнө охидыг 16 нас болон түүнээс ч бага насанд эцэг эх, засаг захиргаа болон сүм хийд зэрэг нийгмийн шахалтаар нөхөрт гаргадаг байжээ.

"Эрт гэрлэлт нь эх, ургийн эндэгдэл, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг гааруулж ирсэн. Ийнхүү 45 жилийн дараа эл хууль батлагдсан нь Индонез хүүхдүүдэд томоохон бэлэг болж байна" хэмээн тус улсын Эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд хамгааллын яамны  сайд Yohana Yembise хэлсэн юм.

Эх сурвалж: reutors.com

TAGS